Picture of the author

Үйлчилгээний нөхцөл

Card background
Bid Logo
БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ
Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээг (цаашид өдөр "Гэрээ" гэх)-ийг Нэг талаас #branchAimag# хот, аймаг #branchSum# дүүрэг, сум #branchBag# хороо, баг #branchAddress# хаягт үйл ажиллагаа явуулах “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК (цаашид "ББСБ” гэх), Нөгөө талаас Монгол Улсын иргэн #lastname# овогтой #firstname# (Регистрийн дугаартай: #registerNumber#) #userAddress# хаягт оршин суух цаашид “Үйлчлүүлэгч”, эсхүл “Харилцагч” гэх) нар Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус удирдлага болгон, дор дурдсан нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулав.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү гэрээ нь Харилцагчийг ББСБ-ын цахим үйлчилгээнд бүртгэж цаашид ББСБ-с санал болгож буй харилцах данс, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг болон бусад үйлчилгээг Гэрээнд заасан сувгуудаар үзүүлэх Ерөнхий нөхцөлийг тодорхойлох, дагаж мөрдөх үндсэн баримт бичиг байна.
1.2. Зээл, эх үүсвэр татахтай холбоотой болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний нарийвчилсан нөхцөлийг тухай бүр байгуулах гэрээгээр зохицуулна.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
2.1. Харилцагч нь энэхүү Гэрээг байгуулахдаа дор дурдсан нөхцөлүүдийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:
2.1.1 Харилцагч нь энэхүү Гэрээг байгуулснаар цаашид БИД аппликейшнаар аливаа үйлчилгээг цахимаар авах тохиолдолд буюу цахимаар санхүүгийн гүйлгээ хийх, харилцах, эх үүсвэрийн данс нээх, хаах, итгэлцлийн үйлчилгээ, итгэлцэл барьцаалсан зээл, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах хүсэлт гаргах, онлайн зээлийн үйлчилгээ болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээг байгуулахдаа Аппликэйшн болон Веб сайт (цахим хуудас)-д нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, код, цахим гарын үсэг, тоон гарын үсэг, шаардлагатай тохиолдолд батлах нууц үг, интернэт нууцлалын төхөөрөмж, ашиглах, БИД аппликэйшний нууц код ба ийнхүү цахимаар баталгаажуулснаар тухайн үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөн, тухайн гэрээг бичгээр байгуулсантай нэгэн адилаар тооцно
2.1.2 Харилцагч Аппликэйшн болон Веб сайт (цахим хуудас)-д нэвтрэх өөрийн нууц үг, нэг удаагийн нууц үг, кодын нууцлалыг чандлан хадгалах үүрэгтэй бөгөөд үүнээс үүсэх эрсдэлийг ББСБ хариуцахгүй. Харилцагч тэдгээр мэдээллийг алдсан, бусдад задруулсан байж болзошгүй тохиолдолд нэн даруй, харилцагчийн мэдээллийн төвийн утасны дугаар болон цахим хаягт мэдэгдэх үүрэгтэй.
2.1.3 ББСБ нь Харилцагчийн цахимаар гаргасан төлбөрийн даалгаврыг үндэслэн санхүүгийн гүйлгээг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд буюу "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай" хуулийн дагуу үйлчилгээний эрсдэлийг бууруулах зорилгоор өндөр дүнтэй гүйлгээг хянаж, баталгаажуулсны үндсэн дээр дамжуулна;
2.1.4 Харилцагч нь энэхүү гэрээг байгуулснаар өөрийн мэдээллийг Зээлийн мэдээллийн сан, цахим мэдээллийн сангаас харах хувилах эрхийг ББСБ-д олгож зөвшөөрсөн болно. Энэхүү зөвшөөрлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан Харилцагчийн бичгээр олгосон зөвшөөрөл гэж үзнэ.
2.1.5 ББСБ нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүү, шимтгэл, төлбөрийг гэрээнд заасны дагуу тогтоох бөгөөд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд ББСБ-ын цахим хуудас www.bid.mn-д тухай бүр байршуулна. Гэрээг нийтэд мэдээлснээс хойш хуанлийн 5 (тав) хоногийн дараагаас хүчин төгөлдөр мөрдөх ба уг хугацаанд Харилцагчаас гэрээ цуцлах хүсэлт ирүүлээгүй тохиолдолд тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно
2.2 Харилцагч нь энэхүү Гэрээг байгуулснаар дараах зөвшөөрлийг ББСБ-д олгож байгаа болно: Үүнд:
2.2.1 Харилцагч нь ББСБ-ын харилцан хамаарал бүхий этгээдээс үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл ББСБ-д хуримтлуулсан таны аливаа мэдээллийг тэдгээр этгээдэд дамжуулахыг мөн мэдээлэл авахыг;
2.2.2 Харилцагчийн хувийн мэдээллийг хүлээн авч мэдээллийн санд хадгалах;
2.2.3 Харилцагчийн цахим сувгаар хийсэн бүхий л төрлийн гүйлгээ (орлого, зарлага, шилжүүлэг, хөрөнгө байршуулах гэх мэт)-ний мэдээллийг хүлээн авч, мэдээллийн санд хадгалах;
2.2.4 Харилцагчийн ѳѳрийн биеийн давхцахгүй өгөгдөл уншуулах тохиолдолд Төрийн цахим мэдээллийн санд хандаж харилцагчийн хувийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг шаардах;
2.2.5 Шаардлагатай тохиолдолд харилцагчийн бүртгүүлэхээр зөвшөөрсөн онлайн сүлжээний мэдээлэл, хайлтын түүх, хуанлийн мэдээлэл, утасны жагсаалт зэргийг хуулбарлаж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, баталгаажуулах, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох
2.3 Харилцагчийн зүгээс гаргасан хүсэлтийг үндэслэн ББСБ нь дор дурдсан үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
2.3.1. Харилцах болон эх үүсвэрийн данс нээх, xaax үйлчилгээ: Харилцагчийн зүгээс харилцагчийн мэдээллийн төв, Аппликэйшн, эсхүл Веб сайт (цахим хуудас)-аар дамжуулан гаргасан хүсэлтийг үндэслэн харилцах, эх үүсвэрийн данс нээх, хаах;
2.3.2. Төлбөр тооцооны үйлчилгээ: Харилцагчийн зүгээс харилцагчийн мэдээллийн төв, Аппликэйшн, эсхүл Веб сайт (цахим хуудас)-аар дамжуулан ирүүлсэн төлбөрийн даалгаврыг үндэслэн гүйлгээ хийх;
2.3.3 Зээлийн үйлчилгээ: Харилцагчийн зүгээс ББСБ-н салбарууд, Аппликэйшн, эсхүл Веб сайт (цахим хуудас)-аар дамжуулан ирүүлсэн хүсэлтийг үндэслэн зээл скорингийн хийж гэрээ байгуулахад бэлэн болгох, онлайн зээлийн скорингийн хэмжээнд цахимаар зээл олгох;
2.3.4 Харилцагчийн дансны мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт: ББСБ-н салбарууд, аппликэйшн, Веб сайт (цахим хуудас)-аар дамжуулан гаргасан Харилцагчийн хүсэлтээр ББСБ-ын үйлчилгээний талаар аливаа мэдээлэл, дансны лавлагаа, хуулга, тодорхойлолт гаргаж өгөх
2.3.5 ББСБ-аас тухай бүр санал болгож буй бусад үйлчилгээг үзүүлэх;
2.4 Харилцагч нь Гэрээний 2.3-т заасан Бүтээгдэхүүн, үйлчилгээг ББСБ-аас үзүүлж буй цахим суваг ашиглан авсан нь Харилцагч ББСБ-д өөрийн биеэр ирж, төлбөр тооцооны баримтаар гүйлгээ хийлгэж, үйлчлүүлсэнтэй адил тооцогдож хүчин төгөлдөр байна.
2.5 Харилцагч нь ББСБ-ын мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дор дурдсан сувгуудаар дамжуулан авна. Үүнд:
2.5.1 Харилцагчийн мэдээллийн төв, ББСБ-н салбарууд
2.5.2 Харилцагчид цахимаар үйлчилгээ үзүүлэх Аппликэйшн, Веб сайт (цахим хуудас);
2.5.3 ББСБ-ын харилцагчийн мэдээллийн төвийн утасны дугаар болох БИД аппликейшны туслах 7272-2828 дугаар
2.5.4 ББСБ-ын харилцагчийн мэдээллийн төвийн цахим хаяг болох app@bid.mn мэйл
2.5.5 ББСБ тухай бүр санал болгох бусад сувгаар
2.6 Харилцагч дараах нөхцөлийг хангасан нөхцөлд цахимаар төлбөр тооцоог гүйцэтгэнэ. Үүнд:
2.6.1 Цахим сувгаар дамжуулан гүйцэтгэж буй төлбөр тооцооны үйлчилгээний нөхцөл, шимтгэлийн хэмжээтэй бүрэн танилцсан
2.6.2 Төлбөрийн Даалгаврыг гүйцэтгэх, үйлчилгээний шимтгэлийг төлөх, хангалттай хэмжээний Мөнгөн хөрөнгийг дансанд байршуулсан.
2.6.3 Хийгдсэн төлбөр тооцооны мэдээллийг гүйлгээ хийсэн цахим суваг болон бусад боломжит сувгаар дамжуулан шалгаж, баталгаажуулсан
2.7 Харилцагч цахимаар харилцах данс нээх үйл ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
2.7.1 Харилцагч гэрээ байгуулснаар цахим данс (хэтэвч данс), харилцах дансыг нээхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно
2.8 Цахимаар итгэлцэлийн данс нээх, зээл авах үйл ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:
2.8.1 Харилцагчийн эх үүсвэрийн данс нээлгэх хүсэлтийг цахимаар хүлээн авч, эх үүсвэрийн нөхцөлийг тусгасан итгэлцэлийн үйлчилгээтэй холбоотой гэрээнүүдийг харилцагчид цахим сувгаар танилцуулна.
2.8.2 Харилцагч гэрээг хүлээн зөвшөөрснөө цахимаар баталгаажуулж, эх үүсвэрийг байршуулнаар дансыг нээх бөгөөд Харилцагч тухайн дансанд эх үүсвэрийг байршуулах үүрэг хүлээнэ
2.8.3 Харилцагч гэрээг хүлээн зөвшөөрсөн цахимаар эх үүсвэр барьцаалсан зээлийн үйлчилээг авах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ББСБ-с зарласан хүү, шимтгэл, итгэлцэл барьцаалсан зээл, барьцааны гэрээний нөхцөлийг бүрэн танилцуулж хүлээн зөвшөөрсөн
ГУРАВ ББСБ-ЫН ЭРХ, ҮҮРЭГ
3.1 ББСБ нь дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
3.1.1 ББСБ-д бүртгэгдсэн харилцагчид түүний хүсэлтээр данс нээх, бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах, идэвхжүүлэх зааврыг олгох;
3.1.2 Харилцагчийн гүйлгээ амжилттай хийгдсэн эсэх талаарх мэдээллийг тухай бүр харилцагчийг харах бололцоогоор хангах,
3.1.3 Харилцагчийн дансны дугаар, гүйлгээний талаарх мэдээлэл, дансны үлдэгдэл болон түүнтэй холбоотой бусад мэдээллийн нууцлалыг хадгалж, хуульд болон гэрээнд зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөхгүй байх;
3.1.4 Харилцагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн, тухайн сүлжээний дүрмийн дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх;
3.1.5 Харилцагчийн данс, Дансны гүйлгээ, үлдэгдлийн талаарх мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад задруулахгүй байх;
3.1.6 Харилцагчийн хүсэлтээр гүйлгээ болон үлдэгдлийн талаарх дансны хуулга, мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгөх;
3.1.7 Хуульд зааснаас бусад тохиолдолд Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх;
3.1.8 ББСБ-ын буруугаас хийгдсэн алдаатай гүйлгээний талаарх гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, Харилцагчийг хохиролгүй болгох;
3.1.9 Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу ХХОАТ-ыг суутгаж, татварын байгууллагад шилжүүлэх;
3.1.10 Харилцагчийн ББСБ-ын салбаруудад өөрийн биеэр ирсэн болон, харилцагчын мэдээллийн төвийн 7272-2828 дугаарын утсаар бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой хүсэлт, мэдэгдэл гаргасан тохиолдолд ажлын 3-5 өдөрт багтаан хариу өгөх, шаардлагатай тохиолдолд хуанлийн 30 (гуч) хоногийн дотор шийдвэрлэх;
3.1.11 Харилцагчид өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар зөвлөмжийг өгөх;
3.1.12 Хуульд заасан бусад үүрэг
3.2 ББСБ дараах эрх эдэлнэ. Үүнд
3.2.1 Гэрээнд Монгол Улсын хууль, тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмын хүрээнд өөрийн санаачилгаар нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.2.2 Гэрээний 3.2.1-д заасны дагуу үйлчилгээний төлбөр, шимтгэлийг Харилцагчаас шалтгаалан авах боломжгүй, Харилцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн зэрэг тохиолдолд Харилцагчид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
3.2.3 Төлбөр тооцооны аюулгүй байдлыг хангах үүднээс Аппликэйшн болон Веб сайт (цахим хуудас)-аар дамжуулан хийгдэх санхүүгийн гүйлгээний дүн, давтамжид БҮЕН -д заасны дагуу хязгаарлалт тогтоох;
3.2.3 Харилцагч данс болон дагалдах үйлчилгээг өөрийн хүсэлтээр хаалгах тохиолдолд ББСБ Харилцагчийн төлсөн жилийн шимтгэл болон нэмэлт төхөөрөмжийн үнийг буцаан олгохгүй байх;
3.2.4 ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр, шимтгэлийг тухай бүр данснаас суутган авах, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд Харилцагчийн бусад данс, хамтран эзэмшлийн данснаас үл маргах журмаар суутгах;
3.2.5 Монгол улсын хууль тогтоомжийн дагуу Харилцагчийн дансанд бодогдсон үр шимийн орлого, түүнтэй адилтгах бусад орлогод ногдуулах албан татварыг суутгаж холбогдох татварын байгууллагад шилжүүлэх;
3.2.6 Хууль тогтоомжид заасан тохиолдолд Харилцагчийг таньж мэдэх зохих арга хэмжээг авах, нэмэлт бичиг баримт, мэдээлэл гаргуулах, сэжигтэй гүйлгээ гарсан гэж үзвэл шаардлагатай Харилцагчтай холбогдож тодруулах, тохиолдолд Харилцагч, түүний гүйлгээний талаар эрх бүхий этгээдэд мэдээлэх;
3.2.7 Харилцагч Аппликэйшн, Веб сайт (цахим хуудас) болон үйлчилгээнд холбогдох нууц үгээ 5 (тав) удаа дараалан алдаатай оруулсан тохиолдолд үйлчилгээний эрхийг түр хааж, Харилцагчийн нууц үг сэргээх хүсэлтийн дагуу сэргээх;
3.2.8 Харилцагч энэхүү Гэрээгээр хүлээсэн үүрэг, данс болон дагалдах үйлчилгээний холбогдох заавар зөвлөмж зэргийг зөрчсөн тохиолдолд ББСБ дараах арга хэмжээ авах эрхтэй. Үүнд:
3.2.8.1 Харилцагчийн дансны гүйлгээ хийх эрхийг түдгэлзүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг шаардах;
3.2.8.2 Аливаа шалтгаанаар данс эзэмшигч, Харилцагчийн гүйлгээ дансанд нь буцаагдсан, хасагдаагүй, давхар орсноос Харилцагч илүү, дутуу мөнгө авсан нь баримтаар нотлогдсон тохиолдолд уг төлбөрийг Харилцагчийн данснаас суутгах, Дансанд барилт хийх;
3.2.8.3 Харилцагчын хийх гүйлгээ болон гүйлгээний дунд хязгаарлалтуудыг тогтоох;
3.2.8.4 Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Гэрээг нэг талын санаачлалаар цуцалж, төлбөрийн дансыг идэвхгүй болгох, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрхийг цуцлах;
3.2.8.5 Харилцагчийн буруугаас ББСБ-д хохирол учирсан бол Харилцагчийн ББСБ дахь данснаас хохирлыг үл маргах журмаар суутган авах, дансны үлдэгдэл нь хохирлыг бүрэн барагдуулж хүрэхгүй тохиолдолд хуульд заасны дагуу бусад арга хэмжээ авах;
3.2.9 ББСБ нь тодорхой гүйлгээг эрсдэлтэй, луйврын шинжтэй, гэмт хэрэгт холбогдолтой, хууль бус гэж үзэх үндэслэл бүхий сэжиг байвал уг гүйлгээг хийхээс татгалзах;
3.2.10 ББСБ-ын үйл ажиллагааны алдаанаас болон гүйлгээ андуурч шилжүүлэгдсэн зэрэг тухайн Харилцагчид хамааралгүйгээр Харилцагчийн дансанд Мөнгөн хөрөнгө орсон тохиолдолд Харилцагчийн данснаас тухайн мөнгөн дүнгээр үл маргах журмаар суутган авч, залруулга хийж дансны хуулганы тэмдэглэлээс хасах;
3.2.11 Харилцагчийн хийсэн төлбөр тооцооны үнэн зөв эсэхэд эргэлзсэн, хүлээн зөвшөөрөхгүй байгаа, эсхүл алдаатай, илүү, дутуу болон давхар хийсэн аливаа маргаантай гүйлгээг шийдвэрлэхийн тулд маргаантай гүйлгээний дүнгээр дансанд түр барилт хийх бөгөөд маргаантай гүйлгээнд харилцагчийн буруутай үйлдэл нотлогдвол түүний данснаас хохирол, зардлыг үл маргах журмаар суутган авах;
3.2.12 Харилцагч нь өөрийн харилцах банкны картыг БИД аппликейшнтэй өөрөө хүлээн зөвшөөрч холбосон бөгөөд тухай картаар дамжуулан урьдчилсан захиалагт таталт хийлгэх, мөн харилцагч БИД аппликейшнтэй байгуулсан үйлчилгээний нөхцөлт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн дагуу ББСБ харилцагчийн бусад банканд байх картнаас таталт хийх эрхтэй
3.2.13 "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-ийн дагуу сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлэх;
3.2.14 Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Харилцагчаас шаардах;
3.2.15 Хуульд заасан бусад эрх
ДӨРӨВ ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1 Харилцагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
4.1.1. ББСБ-ын Веб сайт (цахим хуудас)-аас гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцах;
4.1.2 ББСБ-ын бүтээгдэхүүний шимтгэлийг тухайн үйлчилгээ авах бүрдээ төлөх, хүүний хэмжээ, шимтгэлийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол дагаж мөрдөх;
4.1.3 ББСБ-д үнэн зөв мэдээлэл өгөх, мэдээллээ өөрчлөгдөх бүрд хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор шинэчлэх, гүйлгээ, төлбөрийн мэдээллийг үнэн зөв оруулах, шалгах;
4.1.4 ББСБ-д биечлэн ирж үйлчилгээ авах тохиолдолд ѳѳрийн биеэр, бичиг баримтын хамт ирэх бөгөөд гуравдагч этгээдээр төлөөлүүлэх тохиолдолд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл үйлдсэн байх;
4.1.5 Дансыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашиглахгүй байх;
4.1.6 Гэрээний 2.3-т заасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад шаардлагатай хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр баримт бичгүүдийг ББСБ-д бүрдүүлэн өгөх;
4.1.7 Аппликэйшны нууц үг, гар утас дугаар, цахим шуудангийн хаяг, цахим бүтээгдэхүүн, цахим үйлчилгээний нэвтрэх нэр, нэвтрэх болон баталгаажуулалтын хэлбэрийг бусдад дамжуулсан, задруулсан, алдсан, нэвтрэх эрхийг зөвшөөрөлгүйгээр ашиглан аливаа эх үүсвэрээс хандах оролдлого хийсэн, хандсан, гүйлгээ хийх оролдлого гаргасныг мэдсэн тохиолдолд ББСБ-д нэн даруй мэдэгдэж үйлчилгээний эрхээ түр хаалгах, ББСБ-д мэдэгдээгүйн улмаас үүсэх хохирлыг бүрэн хариуцах;
4.1.8 Бүтээгдэхүүн үйлчилгээний заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, төлбөр тооцооны мэдээллийг үнэн зөв бөглөх, бүрдүүлэх;
4.1.9. Харилцагч Аппликэйшн болон Веб сайт (цахим хуудас)-д нэвтрэх нууц үг, нэг удаагийн нууц үг, код, шаардлагатай тохиолдолд батлах нууц үг, нууцлалын төхөөрөмж, БИД аппликэйшний нууц кодыг бусдад задруулахгүй, дамжуулахгүй, ашиглуулахгүй байх. Бусдад дамжуулсан, задруулсан, алдсан, нууцлалын төхөөрөмжийг гээсэн, эсхүл харилцагчийн данснаас түүний зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийх оролдлого гарсныг мэдсэн тохиолдолд ББСБ-д нэн даруй мэдэгдэж шалгуулах, үйлчилгээний эрхээ түр хаалгах;
4.1.10. Дансны хуулга нь зөрүүтэй, Харилцагчийн зөвшөөрөлгүй аливаа шилжүүлэг хийгдсэн зэрэг тохиолдолд энэ тухай ББСБ-д нэн даруй мэдэгдэн тооцоо нийлж, дансны үлдэгдэл баталгаажуулах;
4.1.11 Харилцагч нь дансыг хаалгуулах, түр хаалгуулах, хугацаанаас нь өмнө хүчингүй болгуулах, хугацаа сунгуулах, түүнчлэн гүйлгээнд тавих ББСБ-ын хязгаарлалтыг өөрчлүүлэх хүсэлтээ цахимаар эсвэл ББСБ-ын салбарт бичгээр ирүүлэх;
4.1.12. Дансыг бусдад ашиглуулахгүй байх, дансаараа гуравдагч этгээдийн гүйлгээг дамжуулахгүй байх;
4.1.13 ББСБ-ын ажилтны хайхрамжгүй байдал, бусад алдаатай гүйлгээнээс үүдэн Харилцагчид илүү олгогдсон мөнгөн хөрөнгийг нэн даруй ББСБ-д буцаан өгөх;
4.1.14. Харилцагч дараах үйлдлүүдээс үүдэн гарсан хохирлыг ул маргах журмаар дангаар хариуцаж барагдуулна. Үүнд:
4.1.14.1 Харилцагчийн мэдээлэл өөрчлөгдөх бүрд хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор ББСБ-д мэдэгдэж шинэчлүүлээгүй, үүний улмаас ББСБ болон харилцагчид учирсан хохирлыг
4.1.14.2 Өөрийн дансан дахь мөнгөн хөрөнгийг хамтран эзэмших эрхтэй эзэмшигчийн болон итгэмжлэлээр төлөөлсөн этгээдийн төлбөр тооцоог бүрэн хариуцах. Ийнхүү хамтран эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд тухайн дансыг хаалгах;
4.1.14.3 Бүтээгдэхүүн, үйлчилгээ, БИД аппликейшн ашиглах заавар, гарын авлагыг нууцлалыг дагаж мөрдөх болон Гэрээнд заасан бусад үүргээ зөрчсөн;
4.1.14.4 Дансны гүйлгээний хуулгаа тогтмол шалгаж ямар нэгэн маргаантай буюу хүлээн зөвшөөрөхгүй гүйлгээ хийгдсэн тохиолдолд гүйлгээ хийснээс хойш хуанлийн 10 (арав) хоногийн дотор ББСБ-д мэдэгдэж шалгуулаагүй, мэдэгдээгүй;
4.1.14.5 Дансаар үйлчлэгч байгууллага болон нэг талаас үл зөвшөөрөн маргаан үүсгэсэн дансны гүйлгээ шалгах явцад Харилцагч нь Гэрээгээр хүлээсэн үүрэг болон бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх заавар, зөвлөмжийг зөрчсөн болох нь нотлогдсон;
4.1.14.6 Нууц үг, баталгаажуулалтын бусад мэдээллийг мартсан, буруу оруулсны улмаас гүйлгээ хийж чадаагүй, гүйлгээ саатсан;
4.1.14.7 Бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад Харилцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ-д аливаа хохирол учруулсан тохиолдолд
4.1.14.8 Төлбөр тооцооны баримтыг хуурамчаар үйлдэх, хууран мэхлэх замаар гүйгээ хийж хохирол учруулсан тохиолдолд
4.1.14.9 Хууль тогтоомж болон гэрээнд заасан бусад үүргээ биелүүлэх.
4.1.15 Харилцагч нь өөрийн харилцах банкны картыг БИД аппликейшнтэй өөрөө хүлээн зөвшөөрч холбосон бөгөөд тухай картаар дамжуулан урьдчилсан захиалгат таталт хийлгэх, мөн харилцагч БИД аппликейшнтэй байгуулсан үйлчилгээний нөхцөлт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийн дагуу ББСБ-т харилцагчийн бусад банканд байрлах картаас зээлийн эргэн төлөлтийг авлага, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн хамтаар таталт хийхийг харилцагчийн зүгээс ББСБ-т бүрэн зөвшөөрсөн болно.
4.2 Харилцагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
4.2.1 ББСБ-аас бүтээгдэхүүн, үйлчилгээг саадгүй хүлээн авах;
4.2.2 ББСБ-ын үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар болон гэрээтэй холбогдолтой асуудлаар санал, хүсэлт гомдол гаргах;
4.2.3 Бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх, хүсэлт гаргах, тохиргоо, мэдээллийг өөрчлөх, эрхээ сэргээх;
4.2.4 Төлбөрийн данс болон бусад дансны нэвтрэх нэр, БИД аппликейшнаар хийгдэж болох үйлчилгээг хийх эрхээ бусдад ямар нэгэн байдлаар алдсан тохиолдолд ББСБ-ын имэйл хаяг болон өөрөө биечлэн ирж дансаа хаалгах хүсэлт гаргах;
4.2.5 ББСБ-д бичгээр хүсэлт гарган данс хамтран эзэмшигч нэмэх, нотариатаар баталгаажуулсан гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээ болон итгэмжлэлээр өөрийн өв залгамжлагч болон данс ашиглах эрх бүхий этгээдийг тодорхойлох;
4.2.6 ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр авах, сонгосон үйлчилгээнээс татгалзах, эрхээ сэргээлгэх хаалгах;
4.2.7 Гэрээнд орсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол БИД аппликейшний ашиглах нөхцөл эсхүл бусад үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах;
4.2.8 Харилцагч нь Монгол Улстай давхар татварын гэрээ бүхий гадаад улсын иргэн бол хүүний орлого тооцоход ажлын гурван өдрөөс доошгүй хугацааны өмнө татвар төлөгчийн гэрчилгээ, гадаад паспорттайгаа ББСБ-д ирж, давхар татварын гэрээнд заасан хэмжээгээр татвар суутгуулах, ийнхүү авчраагүй тохиолдолд ББСБ татварыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан хэмжээгээр суутгана
4.2.9 Харилцагч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг бол тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогоос татвар суутгалт хийгдэхээс ажлын 5 (тав) хоногийн өмнө нотолсон тохиолдолд Монгол Улсын холбогдох татварын тухай хууль тогтоомжид заасны дагуу татвараас чөлөөлөх, хөнгөлөх;
4.2.10 ББСБ-ын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг ББСБ-р төлүүлэх;
4.2.11 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ББСБ-аас шаардах
ТАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
5.1 ББСБ нь өөрийн үзүүлж буй бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоотой холбоотой Харилцагчийн аливаа санал гомдол, мэдэгдэл, маргааныг хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн дотор тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
5.2. Энэхүү Гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
5.3. Маргааныг зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
5.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт дансаар гүйлгээ хийхтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын дотоодын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдах боловч олон улс харилцаанд мөрдөх жишиг журмыг тусгайлан тогтоон өгсөн байдаг бөгөөд энэ тохиолдолд тухайн харилцаатай холбоотой маргаан нь олон улсын төлбөрийн системийн маргаан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэгдэнэ
ЗУРГАА. ДАНС ХААХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ
6.1 Дараах тохиолдолд Харилцагчийн дансыг хаана. Үүнд:
6.1.1 Энэхүү Гэрээг цуцлах Харилцагчийн хүсэлтийг үндэслэн Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эзэмших эрхийг цуцалснаар;
6.1.2 Мэдээллийн бүрдэл заасан хугацаанд хангаагүй; Мэдээллээ шинэчлэхгүй байгаа, шинэчлэхээс татгалзсан, эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд;
6.1.3 Харилцагч дансаар 3 (гурав) жил ба түүнээс дээш хугацаанд гүйлгээ хийгээгүйн улмаас данс идэвхигүй төлөвт шилжсэн тохиолдолд;
6.1.4 Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр
6.2 ББСБ дараах тохиолдолд энэхүү Гэрээг дуусгавар болгоно. Үүнд:
6.2.1 Харилцагч энэхүү Гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан, ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээнээс татгалзсан тохиолдолд Харилцагчийн санаачилгаар.
6.2.2 Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, Харилцагчийн гаргаж өгсөн мэдээлэл хуурамч, худал болох нь тогтоогдсон, Харилцагч ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг гэмт хэргийн зорилгоор ашигласан, ашиглах боломж олгосон болон хуульд заасан бусад үндэслэлээр ББСБ Гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх эрхийг дуусгавар болгоно.
6.2.3 Харилцагч өөрийн дансыг төлбөр тооцооны бус зориулалтаар удаа дараа (2 болон түүнээс дээш) ашиглан (бусдын нэр дээр банкны баталгаа, тодорхойлолт гаргах үйлчилгээ эрх эрхлэх, дансыг ашиглан бусдад хохирол учруулж болзошгүй буюу залилан луйврын шинжтэй үйлдэл гарах нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан) болон ББСБ-д, гуравдагч этгээдэд хохирол учруулах уйлдлийг удаа дараа гаргасан тохиолдолд ББСБ Гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дуусгавар болгоно.
6.2.4 Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр.
6.3 Хэрэв Харилцагч нь данс болон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа өр төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол тухайн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл дансанд битүүмж тавьж, барагдуулж дууссан өдрөөс Гэрээг цуцалж, Гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцож, харилцагчийн дансыг хаана
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1 Харилцагчийн дансны үлдэгдэл хүрэлцээгүй, төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэр дутуу, буруу болон хүлээн авагч банкны үйлчилгээний доголдол зэрэг шалтгааны улмаас Харилцагчийн төлбөр, гүйлгээ саатсан бол үүсэх үр дагаврыг ББСБ хүлээхгүй.
7.2 Харилцагч энэхүү Гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан шимтгэлийг төлөөгүй, бусад тооцоог барагдуулаагүй тохиолдолд ББСБ үйлчилгээ авах эрхийг хуанлийн 14 (арван дөрөв) хоногийн хугацаанд түр хаах бөгөөд энэ хугацааны дотор Харилцагч тооцоог барагдуулаагүй бол ББСБ 6.3-т заасан арга хэмжээг авна.
7.3 Харилцагч аливаа нууц үг, нууц мэдээллийг бусдад дамжуулахгүй, ашиглуулахгүй, алдахгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв дамжуулсан, алдсаны улмаас үүссэн хохирлыг Харилцагч бүрэн хариуцна.
7.4 ББСБ-аас үл шалтгаалах, үүрэн телефоны оператор болон интернет үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээний ачаалал, үүрэн утас унтарсан, сүлжээнээс гадуур гарсан, эрх хаагдсан, эсхүл Харилцагч үүрэн телефоны дугаар, цахим хаягаа өөрчилсөн зэргээс үүдэн мэдээлэл дамжуулах боломжгүй болсон, үйлчилгээ саатсанаас үүдэн гарсан хохирлыг ББСБ хариуцахгүй.
7.5 Харилцагч өөрийн дансны найдвартай байнгын ажиллагааны дагуу БИД аппликейшний нууц үг, хүчинтэй хугацааны дуусах хугацааг анхаарч үйлчлүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ББСБ-д тухай бүр нь мэдэгдэж дансаа шалгуулах, хугацааг сунгуулах, нууц үгээ шинээр авах үүрэгтэй ба шалгаагүй, ББСБ-д мэдэгдээгүйгээс болж өөрт учирсан аливаа хохирол, маргаантай асуудлыг ББСБ хариуцахгүй.
7.6. Харилцагч нь өөрийн дансны дугаар, хүчинтэй хугацаа, нууц үг, болон соронзон туузын нууцлалын мэдээлэл, бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах харилцагчийн нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн нууц дугаар, нууцлалын мэдээллийг гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр дамжуулахгүй, алдахгүй байх, хэрэв дамжуулсан болон алдсаны улмаас хохирол учирвал түүнийг бүрэн хариуцна.
7.7 Харилцагч бусад этгээдээр дамжуулан өөрийн данс болон ББСБ-с санал болгож байгаа бусад үйлчилгээг авах, гуравдагч этгээд тухай харилцагчийн өмнөөс хийсэн үйлдэл, холбогдох мэдээллийг алдаатай буруу мэдээлж бичсэнээс үүдэн учирсан хохирол, зардлыг ББСБ хариуцахгүй.
7.8. ББСБ-ын сүлжээнээс гадна буюу, санхүүгийн үйлчилгээний газар хийсэн Харилцагчийн гүйлгээнд тэдгээрээс нэмж тооцсон төлбөрийн шимтгэлийг тухайн бүс нутаг, улсын банкны болоод санхүү, бизнесийн байгууллагын дотоод журам, зохицуулалтын дагуу тооцогдох тул үүнийг ББСБ хариуцахгүй.
НАЙМ. БУСАД ЗҮЙЛ
8.1. Харилцагч энэхүү гэрээг байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдож байгаа ББСБ бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөл (БҮЕН)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан болно
8.2. Энэхүү Гэрээний дагуу ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ авч байгаа болох нь Харилцагчийн уг гэрээг байгуулах үед гаргасан болон цаашид гаргах баталгаажуулсан хүсэлтээр тодорхойлогдох бөгөөд уг баталгаажуулсан хүсэлт нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг байна.
8.3. Харилцагч ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг хэсэгчлэн болон Дахин авсан тохиолдолд тухайн авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээнд энэхүү Гэрээний нөхцөлийг мөрдлөг болгохоо ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
8.4. Харилцагч нь ББСБ-ын аль нэг бүтээгдэхүүн үйлчилгээг авахаас татгалзах, эсхүл бүтээгдэхүүн үйлчилгээний эрхээ цуцлуулах нь Гэрээг бүхэлд нь цуцлах үндэслэл болохгүй.
8.5. Энэхүү Гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус болсон нь Гэрээний бусад зүйл, заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй ба Гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.