БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Мэдээллийн аюулгүй байдлын бодлого
БИД ББСБ-ын стратегийн зорилго зорилттой нийцсэн, тэдгээрийн харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал, бизнесийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдалд учирч болох эрсдэлээс Урьдчилан сэргийлэх хяналтын тогтолцоог бий болгох арга замаар мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Бодлогын зорилтууд
Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах зорилтуудыг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
- 01
Байгууллагын хамрах хүрээнд мэдээллийн аюулгүй байдлыг бий болгох
- 02
Шийдвэр гаргахдаа эрсдэлд суурилсан арга барилыг хэрэгжүүлэх
- 03
Гадаад болон дотоод шаардлагуудад нийцтэй байдлыг хангах
- 04
Оролцогч талуудын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорино.
- 05
Мэдээллийн аюулгүй байдлын орчныг бүрдүүлж даган мөрдөж засан сайжруулахыг зорино.
- 06
Одоогийн болон ирээдүйн бизнес шаардлагуудад нийцүүлэн гүйцэтгэлийг хянах.
- 07
МАБ-ын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй байлгахын тулд байгууллагын бүх ажилтан болон гуравдагч байгууллага, түнш, харилцагчдад мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахаар мэдээлэл зөвлөмж өгч ажиллана.

