БИД ББСБ-ын гаргаж буй нээлттэй BID BOND-ийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд амжилттай боллоо.

БИД ББСБ-ын гаргаж буй нээлттэй BID BOND-ийн анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-ийн арилжааны танхимд амжилттай боллоо.

Ёслолын ажиллагаанд “Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, “Монголын хөрөнгийн бирж”-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, “БИД ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх, “Өлзий энд Ко капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Үйл ажиллагааг нээж: “Монголын хөрөнгийн бирж”-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан хэлсэн үгэндээ: “БИД ББСБ”-ын хамт олон 2004 онд байгуулагдсан цагаасаа санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг олон нийтэд түргэн шуурхай хүргэж, 2012 онд анхны хаалттай БОНД-ыг гаргаж байсан бол энэ өдөр нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. Танай хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэв.
 
“Санхүүгийн зохицуулах хороо”-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ: "БИД ББСБ нь салбарын тэргүүлэгч, ууган ББСБ-уудын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй бонд гаргаж байгаад нь баяр хүргэе" гэв
 
“БИД ББСБ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх хэлсэн үгэндээ: "БИД ББСБ-ын анхны нээлттэй BIDBOND-ын арилжааг нээх цан цохих ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, хамтран ажилласан байгууллага, хамт олондоо энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ баярласан талархсанаа мөн илэрхийлье.
 
БИД ББСБ нь салбарын анхны хаалттай өрийн бичгийг 2012 онд гаргаж байсан бол Биржийн бус зах зээлд мөн анхдагч болж өнөөдрийг хүртэл 28 тэрбумийн 9 удаагийн хаалттай бонд гаргасан туршлагатай хамт олон юмаа.
Хөрөнгийн зах зээлийн үсрэнгүй өсөлтийн энэ үед БИД ББСБ хөл нийлүүлэн анхны нээлттэй BID BOND-оо гаргаж байгаадаа туйлын баяртай байна.
 
БИД олон улсын санхүүгийн байгууллагуудтай олон жилийн тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлж санхүүжилт татахаас гадна олон шалгуур үзүүлэлтийг даван олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. Хөрөнгийн биржийн өндөр босгыг даван Нээлттэй бондыг анх удаа гаргаж Хөрөнгө оруулагчдадаа харьцангуй өндөр өгөөжийг хуваалцах гэж байгаадаа бахдалтай байна. БИД ББСБ нь 20 жилийн ойгоо угтан босгож байгаа энэхүү санхүүжилтээр бичил, жижиг бизнесийг хөгжүүлэх, саяхан ашиглалтад орж байгаа BID App version 2.0 оороо Улаанбаатар болон хөдөө орон нутгийн 17 салбараар дамжуулан хүртээмжтэй санхүүжилтэнд зориулах юм.
 
Ингээд Та бидний хамтын ажиллагаа улам өргөжин дэвжиж, Хөрөнгийн зах зээл дээр мэндлэн буй BID BOND маань олон жил тогтвортой гарч хөрөнгө оруулагчдын итгэлийг авсан ХЗЗ-ийн брэнд бүтээгдэхүүн болох болтугай гэж ерөөе" гэв.