Бидний нийт ажилтнуудын 82 хувь нь эрч хүчтэй залуу хамт олон байдаг бөгөөд эдгээр залуусын хүсэлт сонирхлыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эвсэг нэг хамт олон болгохын тулд сонирхлын бүлгээр нь дэмжин ажилладаг билээ. Үүний хүрээнд E-Sport-ийн тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн нь 800,000 төгрөгийн шагналын сантайгаар Counter Strike 1,6 болон Frozen Throne Dota 1 гэсэн 2 төрлөөр нийт 10 баг өрсөлдөж аваргаа шалгарууллаа.