BID-Greenspot төслийн байгуулалтын зургийн уралдаанд оролцсон шилдэг оролцогч нарыг хүлээн авч уулзлаа.

BID-Greenspot төслийн байгуулалтын зургийн уралдаанд оролцсон шилдэг оролцогч нарыг хүлээн авч уулзлаа. 
BID Financial group нь 20 жилийн ойгоо угтсан томоохон ажлуудыг зохион байгуулж байна. Үүний нэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд 3500 мкв талбайг агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд, хөгшдийг агаарлах орчныг бий болгох зорилгоор Apprentice Mongol шоунаас төрсөн BID-Greenspot төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд Creative 100 -ийн бүтээлч залуусын дунд зураг төслийн уралдааныг зарласан бөгөөд шилдэг 3 зураг төслийг шалгаруулан 4,500,000 төгрөгийн шагналыг олгоод байна. Мөн эдгээр залуусыг хүлээн авч уулзан цаашид BID-Greenspot төслийг амжилттай хэрэгжүүлэх тал ээр санал солилцлоо. Уг төслийг үлгэр жишээ ногоон байгууламж болгохын тулд сайн дураар дэмжин оролцох хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.