БИД ББСБ нь оны шилдэг ажилтнуудаа Вьетнам улсад аялууллаа

ББСБ дотроо ууганд тооцогдох БИД ББСБ-ын  хамт олон бид жил бүр оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж, тэднийг гадаад орноор аялуулан, түүх соёлтой танилцуулдаг уламжлалтай. Харин 2021 онд хамгийн үр бүтээлтэй, амжилттай ажилласан 6 ажилтнаа урамшуулан Вьетнам улсад аялууллаа.

Шилдэг ажилтнууд маань 7 хоногийн хугацаанд байгалийн үзэсгэлэнт газраар аялан, түүх дурсгал, соёл уламжлалтай танилцан мартагдашгүй дурсамжаа бүтээсэн юм. Тэд аяллын сэтгэгдлээ хуваалцахын зэрэгцээ ийм сайхан ховор боломжийг олгосон байгууллагын хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, илүү хичээж, илүү амжилттай ажиллах тухайгаа сэтгэл догдлон хэллээ.

Манай байгууллагын энэхүү урамшууллын систем нь ажилтнуудаа тогтвортой, удаан ажиллуулахаас гадна ажлаа сэтгэл зүрхнээсээ, чанартай гүйцэтгэхэд чухал хөшүүрэг болдог гэдгийг дуулгахад таатай байна. БИД харилцагч бүрт онцгой сэтгэгдэл төрүүлж үйлчлэхийн тулд ажилтнуудынхаа ажлаасаа авах онцгой мэдрэмжид ач холбогдол өгөн ажилладаг.