Бизнес эрхлэгчид болон удирдагч, манлайлагчдыг хөгжүүлэх "БИЗНЕСИЙН АРГА ЗҮЙ" II ээлжийн цогц хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа.

 
БИД ББСБ-нь нийгмийн хариуцлагын хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилт тавин ажиллаж байгаа билээ. ✅
 
Тус ажлын хүрээнд удирдагчийн ур чадвар, хэлэлцээр хийх чадвар, бизнес стратеги, бүтээлч соёлыг бүрдүүлэх, хүний нөөц, санхүүгээ удирдах ур чадвар сэдвийн хүрээнд нийт 24 модуль бүхий “БИЗНЕСИЙН АРГА ЗҮЙ” цогц хөтөлбөрийг Ganabell Institute of Success-тэй 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар болсон.✅
 
II ээлжийн сургалтад “Санхүүгийн Менежмент” сэдвээр БИД ББСБ-ын үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга А.Алтансүх сургагч багшаар оролцож нийт төгсөгч нарт сертификат гардууллаа.👏
 
Нийт төгсөгч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье.👏
 
III ээлжийн сургалтыг 2024 оны 5 сард зохион байгуулахаар төлөвлөж байна.