Бидний тухай
Мэдээ мэдээлэл
Санхүүгийн боловсрол
Холбоо барих
en
БИД Санхүүгийн Нэгдлийн хамт олон “Амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ.
МББСБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амьдрал бэлэглэе” нийгмийн сайн дурын аянд БИД Санхүүгийн Нэгдлийн хамт олон оролцлоо.
Мөн БИД Санхүүгийн Нэгдэл нь 2012 оноос хойш
Цус сэлбэлт судлалын үндэсний төв
-тэй хамтран цусаа бэлэглэсээр ирсэн бөгөөд өдгөө аль хэдийн 12 жил өнгөрсөн байна.
Тус хугацаанд БИД 1,000 гаруй хүний эрүүл мэнд, амь насыг аврах баатарлаг үйлсийг хамтдаа бүтээжээ.
Цусны донор болно гэдэг нь таны эрүүл мэндэд тустайгаас гадна нэг удаагийн өгсөн таны цус 3 эрдэнэт хүний амийг авардаг нь юугаар ч үнэлшгүй буян юм шүү.
БИД ЗӨВ СЭТГЭЛИЙН НЭГДЭЛ
САЙНААС АГУУД ДЭВШИЦГЭЭЕ!!!