БИД Дархан уул аймагт Санхүүгийн Зохицуулах Хороо -оос зохион байгуулж байгаа иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл түгээлээ.
Уг арга хэмжээнд БИД ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Алтансүх байгууллагынхаа 19 жилийн ололт, амжилтын түүх, баримталж ирсэн бодлого, цаашдын стратеги зорилтоо нээлттэй танилцуулахаас гадна BID App version 2.0, ХХК-ийн гаргаж байгаа Монголын анхны нээлттэй BID BOND, 50/100 хуримтлалын бүтээгдэхүүнийг Дарханчууддаа танилцууллаа.
Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэдийн санхүүгийн мэдлэг боловсрол, оролцоо чухал үүрэгтэй. Ийм ч учраас Санхүүгийн зохицуулах хороо иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлгийг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Харин ковидын цар тахал, хөл хорионы улмаас өнгөрсөн гурван жил зохион байгуулж чадаагүй. Иймээс энэ жилээс сургалт хэлэлцүүлгээ хойд бүсийн аймаг болох Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас эхлүүлэхээр Дархан-Уул аймагт өнөөдөр нээлтээ хийлээ.
Маргааш буюу 5-р сарын 25-нд Орхон аймагт, 27-нд Сэлэнгэ аймагт тус тус үргэлжилнэ.