БИД Санхүүгийн нэгдлийн BID Greenspot талбайд мод тарих өдөрлөг боллоо.

 
БИД жил бүр хамт олноороо агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор мод тарих арга хэмжээг зохион байгуулж, оролцдог билээ.
 
Энэ удаад хотын төвд 1-р сургуулийн урд 3500 мкв ногоон байгууламж бүхий BID Greenspot төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүтээн байгуулж байгаа бөгөөд уг талбайд 2,5-4,5 м өндөр Нарс 🌲, 2-2,5м өндөр Гацуур 🎄, 2-2,5 м өндөр Агч 🌳, Гүйлс 🌴, Буйлс 🌿 зэрэг 5 нэр төрлийн 100 гаруй модыг амжилттай тарилаа.