БИД Санхүүгийн нэгдэл ХХБ-ны зээлийн шугамаа нэмлээ

БИД Санхүүгийн нэгдлийн үйл ажиллагаа өргөжин тэлж өдгөө Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, онлайн салбар зэрэг нийт 17 салбараар дамжуулан бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Байгууллагын тэлэлт стратегитай уялдуулан олон жил хамтран ажиллаж ирсэн Худалдаа хөгжлийн банкнаас авдаг зээлийн шугамын хэмжээг 2,500,000,000 төгрөг болгож өсгөлөө.

Тус ББСБ нь Санхүүгийн зохицуулах хороо болон Олон улсын түнш байгууллагуудын тавьдаг зохистой харьцаануудыг Ковидын үед ч ханган ажиллаж ирлээ. Зээлийн шугамаа ийнхүү нэмэгдүүлж, хүүг нь бууруулснаар Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар улам сайжирч, эх үүсвэрийн зардлыг бууруулж чадлаа. Ингэснээр БИД-ээс бизнес эрхлэгчдэд хүрэх зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж байна.