БИД Санхүүгийн Нэгдлээс зохион байгуулсан #Bidnii_zugaalga_hoggui бүжгийн чалленжийн ялагчид тодорлоо.

Энэхүү бүжгийн чалленжаар бид орчны бохирдлын эсрэг хогоо ил задгай хаяхгүй байхыг сошиал сүлжээгээр дамжуулан олон нийтэд уриалахыг зорьсон бөгөөд давхардсан тоогоор 3,000,000+ хандалтыг аль хэдийн авсан байна.
 
Бүжгийг дэглэсэн Эсэргэн нэгдлийнхэндээ мөн баярлалаа.👍
 
Шагнал:
 
🎁1-р байр: 1,000,000₮-ийн 50/100% хуримтлалын эрх, гарын бэлэг
🎁2-р байр: 500,000₮ -ийн BID BOND, гарын бэлэг
🎁3-р байр: BID 4 хүний аяллын майхан, гарын бэлэг
 
🥇Тэгвэл нэгдүгээр байранд: Bilgvvn Bayrbaatar ахлагчтай “Төв аймаг, Зуунмод сум, Хүмүүн Цогцолбор ахлах сургуулийн 12А ангийн сурагчид”.
🥈Хоёрдугаар байранд: Хэнтий Бор-Өндөр Соёлын төв МУСТА М.Соёлсувд багштай "Хар цагаан оргил 1" хамтлаг.
🥉Гутгаар байранд: Шаамар Сумын Соёлын Төв Д.Ононцэцэг багштай "Сувдан шигшрээ" хамтлагууд тус бүр тодорлоо.
 
Мөн тус чалленжид оролцсон нийт баг хамт олонд цаашдын урлаг спортын өндөр амжилтыг хүсэхийн сацуу орчны бохирдол гэдэг нь дан ганц нэг хүний хичээгээд арилдаг зүйл биш тул та ч бас хогоо ил задгай хаяхгүй байхыг бусдад үргэлж уриалж байгаарай гэж бид хүсэж байна.