БИД 2023 оны 1-р улиралд дараах 3 номын өрмийг хэлэлцлээ.

BID Financial Group-ийн нийт ажилтнууд хувь хүний мэдлэг, ур чадвар, санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэх зорилгоор сар бүр 1 номыг уншиж, хамт олноороо хэлэлцүүлэг өрнүүлэн, тухайн номын өрмийг хуваалцдаг уламжлалтай. 2023 оны 1-р улиралд дараах 3 номыг сонгон хэлэлцүүлэг өрнүүллээ.

 
1. Амжилтад хөтлөх оюуны долоон хүч: Бид өөрсдийн мөн чанараа ойлгон, байгалийн хуультай зохицон амьдарч сурвал сайн сайхан аж амьдрал, эрүүл мэнд, сайн нөхөрлөл, амьдралын эрч хүч, урам зориг, материаллаг баялаг өөрөө аяндаа цогцлон бүрддэг бөгөөд шууд хэрэгжүүлэх боломжтой 7 аргыг заасан байна. Зохиолч: Дийпак Чопра
 
2. Мөнгөний менежмент: Энэ номд бид мөнгийг хэрхэн хуримтлуулж, зөв хөрөнгө оруулалт хийх замаар мөнгөө өсгөх аргуудыг зөвлөсөн байна. Зохиолч Ө.Ганзориг
 
3. Вавилоны хамгийн баян хүн: Баян болох арга ухааныг маш тодорхой заасан бөгөөд ямар ч гайхамшиг байхгүйг харуулсан байна. Баян болох зорилго тавь, арга ухаанаас суралц, орлогынхоо 10% -ийг тогтмол хадгалж сур, хуримтлуулсан хөрөнгөө барьж тогтоох ухаанд суралц. Зохиолч: Жорж Самүэль Клэсон