БИД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ-ийн хамт олон BID Greenspot талбайдаа тарьсан модны намрын цэнэг усалгааг хийлээ.

 
"Тэрбум Мод" хөтөлбөрийн хүрээнд хотын төвд 𝟏-р сургуулийн урд 𝟑𝟐-р байрны урд 𝟑𝟓𝟎𝟎 мкв ногоон байгууламж бүхий BID Greenspot байгуулах төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн бүтээн байгуулж байгаа бөгөөд уг талбайд 𝟐,𝟓-𝟓,𝟎 м өндөр Нарс 🌲, 𝟐-𝟐,𝟓 м өндөр Гацуур 🎄, 𝟐-𝟐,𝟓 м өндөр Агч 🌳, Гүйлс 🌴, Буйлс 🌿 зэрэг 𝟓 нэр төрлийн 𝟏𝟎𝟎 гаруй модыг амжилттай тарьсан билээ.
 
Тэгвэл энэ удаад БИД эдгээр тарьсан моддынхоо намрын цэнэг усалгааг хийн өвөлжилтийн бэлтгэлийг дуусгалаа.👍
 
Модыг хэзээ, хэрхэн зөв услах вэ❓
 
Тарьсан модоо хаврын улиралд 7 хоногт нэг удаа, Зуны улиралд 7 хоногт 2-3 хоногт нэг удаа тогоог дүүртэл усална. Намрын улиралд 7 хоногт 2 удаа цэнэг усалгаа хийх ба 10 сарын сүүл 11 сарын эхээр ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл услаад хөлдсөн чигээр нь өвөлжүүлнэ. Ийнхүү зөв аргачлалаар мод тарьж, тарилтын дараах арчилгааг сайтар хийж модоо ургуулснаар олон талын ашиг тустай.
 
Мод тарих чухал ч тарьсан модоо арчилж ургуулах нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.😉