Монголын биржийн бус зах зээлийн анхны бондыг БИД Санхүүгийн нэгдэл 13%-н хүүтэйгээр босголоо

Анхны Биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн арилжаа дээр БИД Санхүүгийн нэгдэл хамгийн бага хүүтэйгээр буюу 13% -аар амжилттайгаар бондоо босгож, анхдагчдын нэг боллоо.

Монгол Улсад биржийн бус зах зээл хөгжих эрх зүйн орчин өнгөрсөн онд буюу СЗХ-ны 12 сарын 9-ний өдрийн 995 дугаар тогтоолоор Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар бүрдсэн юм. Энэ хүрээнд  ББЗЗ-ийн анхдагч арилжаанд БИД Санхүүгийн нэгдэл амжилттай оролцлоо.

БИД Санхүүгийн нэгдлийн алсын хараа бол Хүртээмжтэй санхүүжилтийг дэмжих юм. Энэ зорилгын хүрээнд BID APP маань 2021 оны 8 сард олон нийтэд гарч, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.  Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд БИД харилцагчидынхоо тоог эрчимтэй нэмж, энэ хэрээр эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэн ажиллаж байна.